| | USD/MNT 0₮

Эх орондоо буцах хүсэлт гаргасан Хятадын 54 иргэнийг буцаалаа

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа.

БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна.

Иргэдийг Монгол автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, Хятад автобусаар улсын хилийг нэвтрүүлж, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажиллажээ.

Эх орондоо буцах хүсэлт гаргасан Хятадын 54 иргэнийг буцаалаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.