| | USD/MNT 0₮

САЙНШАНДАД 12 НАСТАЙ ОХИН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖ, ШУУРХАЙ ШТАБ ЭРЭН ХАЙЖ БАЙНА

Сайншанд суманд /2023.10.03/-ны өдөр 12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргав. 

Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227 (Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан) 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.