| | USD/MNT 0₮

Зуучлагч гэх Өмнөд Солонгосын хоёр иргэнийг АТГ-аас цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2023.10.02/ орой Өмнөд Солонгосын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ.

“Тэнүүн-Огоо” компани БНСУ-ын “Дэубас” компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагчаар БНСУ-ын  “Иктае” гэх компани байсан бөгөөд тус компанийн удирдлагууд зуучилсан гэдгийг эх сурвалж мэдээллэв. Тэгвэл “Иктае” компанийн удирдлагуудыг цагдан хорих 461-р ангид саатуулсан байна.

Ногоон автобусны хэрэгт холбогдуулж, аравдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг албадан саатуулсан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мэдээлсэн. Тодруулбал, "Тэнүүн-Огоо" компанийн А.Ганхуяг, компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх нарын дөрвөн хүнийг хуулийн байгууллагаас саатуулсан юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.