| | USD/MNT 0₮

Азийн наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд манай улсын эрэгтэй, эмэгтэй баг тамирч тус тус бүр медалийн болзол хангажээ

 

БНХАУ-д "Ханжоу 2022" Азийн наадам үргэлжилж байна. Сагсан бөмбөгийн төрөлд 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль, эрэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртсэн нь Монгол Улс Ази тивийн наадамд оролцож эхэлснээс хойш 49 жилийн дараа багийн спортод амжилт үзүүллээ.

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эзэн орны багтай тоглож, 12:21 оноогоор, эрэгтэй шигшээ баг БНСУ-ын багийг 21:20 оноогоор тус тус хожжээ. Ингэснээр Монголын баг тамирчид 3 мөнгө, 8 хүрэл нийт 11 медаль хүртэж, медалийн тоогоор 15 дугаарт, медалийн чанараар 25 дугаарт эрэмбэлэгдэж байна.

Хятад, Өмнөд Солонгос, Япон улсын тамирчид медалийн тоогоор тэргүүлж буй "Ханжоу 2022" наадам аравдугаар сарын 8-нд хаалтаа хийнэ.

Хос медаль хүртсэн сагсан бөмбөгийн шигшээ багийнханд баяр хүргэе.

 

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.