| | USD/MNT 0₮
Монгол Улсын гавьяат жүжигчин С.Ганзоригийнх өчигдөр буюу намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр гурван ихэр хүүгийнхээ сэвлэгийг үргээжээ. “Алтан намар”, “Сэлэнгийн буудай” зэрэг олон хит дуутай С.Ганзоригийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ. Төрийн шагналт Н.Жанцанноров гуай “Хонх шиг цангинасан гоё хоолойтой дуучин” гэж С. Ганзоригийг дуу алдан үнэлсэн нь байдаг.
Сонирхуулахад, 1970 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн бөгөөд 1992 онд гэргийтэйгээ айл гэр болсон билээ. С.Ганзориг тод манлай уяач Д.Ононгийн хүргэн билээ. МУГЖ С.Ганзориг Говь-Алтай аймгийн харьяат. Түүний хоёр хүүхэд нь хэдийн насанд хүрсэн 20 гарч яваа.