| | USD/MNT 0₮

АВЛИГА АВСАН ШҮҮГЧ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХОЙШИЛЖЭЭ

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшилжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.02.21-ний өдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогдсон байсан.

Гэвч яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч Одонтунгалаг ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан.

Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ. Уг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов гарна.

Харин яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй болно.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль шинэчилсэн найруулгын тусгай ангийн 22.5-1 хахууль өгөх, 22.4-2.4 хахууль авах, Эрүүгийн хуулийн 268.1 хээл хахууль авах, 269.1 хээл хахууль өгөх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан билээ.

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.