| | USD/MNT 0₮
Хип хоп дуучин Roockie буюу У.Мөнхбагана өчигдөр буюу энэ сарын 27-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эхэлсэн байна. Тодруулбал, дуучин Roockie эхнэрээ зодож, толгойд нь хүнд гэмтэл учруулсан хэмээн түүний эхнэр жүжигчин Золоо цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн гэх бөгөөд шүүх эмнэлгийн дүн хараахан гараагүй байгаа аж.
Дашрамд дурьдахад: Нэгэн цэнгээний газарт байхдаа бусдын халдлагад өртөж, хэвлийндээ хутгалуулан эмчилгээ хийлгэж байсан реппер Roockie шүүхээс хар тамхи, мансууруулах төрлийн бодисийн хэргээр яллагдаж, улмаар нэг жилийн хугацаатай хоригдож байсан удаатай.