| | USD/MNT 0₮
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр "Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх тогтоолд дөнгөж сая Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Тухайлбал, өчигдөр Ерөнхий сайд ЦЕГ-ын даргатай холбогдож зохих мэдээллүүдийг авч, үүрэг өгсөн. Тэрбээр Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь үнэн. Ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон. Өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. ЦЕГ-ын дарга хорио цээрийн дэглэм тогтоосон энэ үед төрийн байгууллага руу архи оруулсан гэдгийг мөн хэлсэн. Харин хүн амины хэрэгтэй холбоотой асуудалд хамгийн багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн. Мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас Засгийн газраас оролцох боломжгүй.
Иймд Говь-Алтай аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд Монгол Улсын засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.7-д заасны дагуу Говь-Алтай аймгийн засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Жигжидсүрэнгийн Ганбатад даалгалаа
Харин Оюутолгой ХК-ийн асуудал дээр УИХ-ын тогтоол гараад, Засгийн газар байр сууриа нэгтгэсэн. Рио тинто компани үндсэн гэрээний үүргээ биелүүлж буй эсэхийг тогтоохоор Германы “КОНИКС санаачилга” байгууллагыг Ажлын хэсэгт оруулахаар болж байна. Засгийн газар энэ асуудлыг зайлшгүй шийдэх нь зөв гэж үзсэн. Татвартай холбоотой маргаан дээр ЗГ-аас Монгол Улсын татварын хууль тогтоомжийг баримтална гэдгээ илэрхийлсэн. Ямар нэгэн байдлаар зөвшилцөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийг зөвшилцлийн журмаар шийдчихвэл цаашдаа манай хууль тогтоомж хэрэгжихгүй байх нөхцөл байдал үүснэ. Тийм учраас Лондонгийн арбитрын шүүхэд хандах боллоо. Ер нь Дубайн гэрээнд хэд хэдэн нөхцөл байдалд эрх мэдлээ хэтрүүлсэн гэсэн асуудал тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт бий.
Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд Засгийн газрын тогтоол гараагүй байхад өөрөө захирамж гарган, Дубайн төлөвлөгөө буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан. Гадна дотнын ямар нөлөө орсныг хэлэх хэцүү ч Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцээгүй. Харамсалтай нь ЗГ гэдэг субъект учир Арбитрын шүүх дээр очоод хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөллөө