| | USD/MNT 0₮
“Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан ч шалгагдахаасаа урьтаж хилээр гарч зугтсан иргэн Д.Наранхүү буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бие төлөөлөгч асанг есдүгээр сарын 15-нд өдөр гадаад төрхөө өөрчилсөн байдалтай байсныг БНХАУ-ын НАХЯ-ны мөрдөгчид Бээжин хотын захын дүүрэгт орогнож байсныг олж тогтоосон байдаг. Ингэхдээ БНХАУ-ын зүгээс тухайн этгээдийг манай улсад шилжүүлэн өгөхөө мэдэгдсэн. Тэгвэл Д.Наранхүүг өнөөдөр АТГ-аас хүлээн авч саатуулжээ.