| | USD/MNT 0₮

Л.Энх-Амгалан: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх боломжгүй

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын баярын өдрөөр ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлсэн. Тодруулбал, "Багшийн цалинг 1000 ам.долларт хүргэ. Энэ талаар бид тооцоо судалгаа хийсэн. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээрийг эхлүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлийн хугацаа аравдугаар сарын 03-нд дуусна. Энэ хугацаанд хэлэлцээр эхлүүлэхгүй бол Монголын багш нар аравдугаар сарын 05-нд буюу "Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр"-өөр ажил хаялт зарлахаар ажиллаж байна" гэсэн юм.

Харин тэдний эл үйлдэлд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх боломжгүй" хэмээлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.