| | USD/MNT 0₮
МУГЖ С.Жавхлан энэ сарын 30-нд дулаахан намар тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод буй. Тус тоглолтын зохион байгуулах коммисс өчигдөр хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр МУГЖ дуучин С.Жавхлан 2024 оны сонгуульд нэр дэвшихээ илэрхийлэв. Тэрбээр "Би эх орноо хохироож байгаа буруу зүйлсийн төлөө тэмцэнэ. Тиймээс 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Харин бие дааж уу, намаас уу гэдгээ одоо хэлж мэдэхгүй. Надад улстөрийн намуудаас санал ирж байгаа. Дуучин хүн гэхээрээ зөвхөн дуугаа дуулаад явна гэж байхгүй. С.Жавхлан УИХ-д байхад бас л үзүүштэй байлаа. Гэтэл одоо УИХ их "жул" байна" хэмээлээ.