| | USD/MNT 0₮

Г.Занданшатар: Арилжааны банкууд өнөөдөр албан ёсоор тэтгэврийн зээлийг тэглэж байна

Яг одоо УИХ-ын даргын өрөөнд "Эрдэнэс Монгол" ХХК арилжааны банкуудтай "Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ” байгуулах үйл ажиллагаа болж байна. Энэхүү ажиллагаанд арилжааны есөн банк оролцож байгаа юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Сар шинийн босгон дээр "Эрдэнэс" бондыг гаргаж албан ёсоор албажуулж, арилжааны банкуудад шилжүүлж, улмаар арилжааны банкуудаас тэтгэврийн зээлийг тэглэх ажил өнөөдөр албан ёсоор баталгаажиж байна. Юуны өмнө энэ ажилд чин сэтгэлээсээ ажилласан "Эрдэнэс Эм Жи Эл" компанийн хамт олонд, Монголбанк болон арилжааны банкууд, Хөгжлийн банк, УУХҮЯ, УИХ-ын байнгын хороодод талархал илэрхийлье. Тэтгэврийн зээл тэглэх асуудал нь байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа амьдралд бодитоор хэрэгжиж буй нэг сайхан жишээ болж байна" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

#ШУУД ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК АРИЛЖААНЫ БАНКУУДТАЙ “ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙГ ҮНЭТ ЦААСААР ТӨЛӨХ ТУХАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ БАЙНА
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.