| | USD/MNT 0₮

М.Бадарчийн В сорьцийн хариугаар допинг хэрэглэсэн нь баталгаажжээ

Энэ жилийн улсын наадмын түрүү бөх М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний хариутай холбоотой мэдээлэл бөх сонирхдог олон хүний анхаарлыг татаж буй. Цахим хуудаст түүний В сорьцын хариуг өнгөрсөн долоо хоногт гарсан гэх мэдээлэл гарсан. Холбогдох албаныхан энэ мэдээллийг үгүйсгэсэн төдийгүй Улсын арслан М.Бадарч ч өөрөө хариу ирсэн даруйд мэдээлэл өгнө гэдгээ илэрхийлсэн юм.

Тэгвэл өнөөдөр М.Бадарч арслангийн допингийн шинжилгээний В сорьцын хариу албан ёсоор гарч, допинг хэрэглэсэн нь хариугаар баталгаажсан байна.

М.Бадарчийн допингийн хариуны талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс, Монголын допингийн эсрэг Үндэсний байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөх бөгөөд одоогоор тов гараагүй байгаа юм.

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.