| | USD/MNT 0₮
Энэ сард золгүй байдлаар бага насны долоон хүүхэд харамсалтайгаа амиа алджээ. Өчигдөр гэхэд нэг нас, дөрвөн настай хоёр охин гэртэйгээ шатаж амаи алдсан харамсалтай хэрэг орон нутагт гарчээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт С /1 нас, эмэгтэй/, У /4 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Баянхонгор аймагт айлын гэр шатаж, хоёр охин амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.