| | USD/MNT 0₮

50 жил ханилж буй Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар "АЛТАН ХУРИМ"-аа хийлээ

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, БНМАУ-ын Гавъяат Жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, Дагвадоржийн Мэндбаяр нарын “Алтан хурим”-ын ёслол боллоо.  50 жил ханилж буй тэд намрын дунд сарын шинийн 10-ны энэ билигт сайн өдөр гэрлэл ёслолын ордонд уг ёслолоо үр хүүхдүүд, ач, зээ, ахан дүүсийнхээ хамт хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэв.

Төр улсдаа үнэлэгдсэн түмэн олондоо хүндлэгдсэн үр хүүхэд ач зээгийнхээ өнөр хайранд умбанхан байгаа "Алтан хурим"-ын эзэд та хоёр минь жаргал дүүрэн байг ээ. Урт насалж удаан жаргаарай хэмээн Нийслэлийн Гэрлэх Ёслолын Ордноос мэдээллээ.  

Соёл, урлаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.