| | USD/MNT 0₮

Таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг аварчээ

ОБЕГ-ын харьяа 112 дугаар ангийн харуул, дэд ахлагч Д.Баярбаасан уржигдар буюу есдүгээр сарын 23-нд гудамжинд таталт өгөн хэвтэж байсан иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, 11:00 цагийн үед ажлаасаа буугаад харих замдаа буюу Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны “Буянт-Ухаа-2” хотхонд 60 орчим насны эрэгтэй зүрх нь өвдсөний улмаас таталт өгөн унасан байхтай таарч, анхны тусламж үзүүлэн, амь насыг эрсдэхээс авран хамгаалсан байна. Улмаар Түргэн тусламжийн баг ирж тухайн иргэнд булчин суллах тариа хийн, иргэнийг ар гэрт нь хүргэж өгчээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.