| | USD/MNT 0₮

Ижийдээ үнсүүлээд гарсан үр нь ЭРГЭЖ ИРЭХЭЭРГҮЙ БУЦЛАА

      Эрүүл саруул хүүхэд хичээлдээ яваад дахиж хэзээ ч ирэхгүйгээр хорвоог орхилоо. Ямар их харамсалтай, халаглам бэ. Өчигдөр буюу есдүгээр сарын 21-ны пүрэв гарагт 12 цаг 41 минутад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч явсан хоёр охиныг хурд хэтрүүлсэн согтуу жолооч дайрсан хэрэг гарлаа. Хоёр охины нэг нь газар дээрээ амиа алдаж нөгөө нь эмнэлэгт хүргэгдээд байгаа. ЭНЭ ТОХИОЛДОЛ МАНАЙ УЛСАД АНХНЫХ БИШ ЮМ. Учир нь өнгөрсөн жилийн аравдугаар сарын 7-ны өдөр авто замын урсгал сөрж, долоон машин мөргөн, хоёр хүүхэд гэмтээсэн онц ноцтой осол гарч нийгэмд шуугиан тарьсан. Гэвч шүүх Маралмаад оногдуулсан ял шийтгэл нь зүгээр л инээдэм. Нийгэм даяараа шуугиж түүнийг шоронд хий, бүх насаар нь жолоодох эрхийг нь хас гэж утасны цаанаас чарлаж байсан боловч түүнд зөвхөн 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, хилийн хориг тавьж шийтгэсэн байдаг. ӨНӨӨДӨР МАРАЛМАА ЗҮГЭЭР Л ИНЭЭД АЛДААД АЛХАЖ ЯВАА. Эл хэргүүдийн, шийдвэрүүдийн үр дүнд эргээд л дахин нэг Маралмаа гарч ирлээ.

 Манай улсад хууль шүүхийн байгууллага нь мөнгөтэй хүмүүст үйлчилж, долоож эцэс сүүлд нь тэдний хохирогч нь бидний ирээдүй болсон бяцхан үрс болоод нь буй ямар их эмгэнэл вэ.

Тэгш боломж, хүртээмжтэй боловсрол олгох зэрэг асуудлаас урьдаж амьд явах эрх нь ч энэ улсад алга. Үүнээс үүдэн дахин хэдэн Маралмаа ямар хэрэг гаргахыг хэн ч таашгүй. . Жолоодох эрхгүй дүрэм журмаа ойлгохгүй хүмүүс нь жолоо бариад л хайрлаж өсгөсөн хүүхдүүдийг минь нөгөө хэд нь дайраад л байх уу?

 ТИЙМЭЭС МАНАЙ УЛС ДАРУЙ ХУУЛИА ӨӨРЧИЛЖ ХУРД ХЭТРҮҮЛЖ, ДҮРЭМГҮЙ СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖ ЯВАА АЛУУРЧДАД ОНОГДУУЛАХ ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ИЛҮҮ ЧАНГАТГАХЫГ ШААРДАЖ БАЙНА. Саяхан БНСУ-д улсад бага сургуулийн бүсэд хүүхэд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарч тэрхүү хүүгийн нэрээр хэрлэсэн хатуу дүрэм батлагдсан байдаг. Яг түүн шиг энэ хэргийг зүгээр нэг өнгөрөөхгүй ирээдүйд ингэж амиа алдах олон олон хүүхдийн амийг аврах хэрэгтэй юм.

 

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.