| | USD/MNT 0₮

Цагдаагийн хошууч Я.Билэгдэмбэрэл авилгалын хэргээр цагдан хоригджээ

Экологийн цагдаагийн албаны дарга асан хурандаа Б.Цогбаатар, тасгийн даргаар ажиллаж байсан хошууч Я.Билэгдэмбэрэл, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга дэд асан хурандаа Ганхуяг нарыг  хууль бусаар алт олборлосон  иргэдээс удаа дараа их хэмжээний авилга авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн АТГ-аас шалгаж эхэлжээ.  Одоогоор тэд Экологийн цагдаагийн албандаа ажилладаггүй гэх бөгөөд ажиллаж байх хугацаандаа алтны гэх этгээдүүдээс удаа дараа авлигал авч байсан аж.

Хэргийг тодруулвал, Экологийн цагдаагийн албаны дарга асан Цогбаатар нь өөрийн хамтрагч хошууч Билэгдэмбэрэл, Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дарга дэд хурандаа Ганхуяг нарт даалгавар өгч Сэлэнгэ аймгийн Ерөө, Бугант суманд хууль бусаар алт олборлон Байгаль сүйтгэгч, тус аймгийн Ерөө голийг бохирдуулагч иргэдийн хэргийг дарж шан харамж авч, хөрөнгөжсөн хууль хяналтын бүлэглэл гэж нутгийн иргэд мэдээллэсэн байна. 

Уг хэрэгт холбогдуулан Я.Билэгдэмбэрэлийг арав гаруй хоногийн өмнө шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх 461-т нотлох баримтад үндэслэн цагдан хорин шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн явагдаж байгаа юм байна. 

Нийгэм, эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.