| | USD/MNT 0₮

ДАРХАНЫ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД 1,2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗУРГААН ШИРХЭГ ТОГЛООМ НИЙЛҮҮЛСЭН “ТИ ЭС ЖИ” КОМПАНИ ХЭНИЙХ ВЭ

Нийлүүлсэн тоглоом нь 

 

Тендерийн аргаар мөнгө идэх, мөнгө завших үзэгдэл хаа сайгүй байна. Хамгийн гол нь тендерт үнэнээр шалгарсан уу эсвэл хэн нэгний хамаарал бүхий компани тендер нэрээр шалгарч мөнгө завшаад байна уу гэдэг нь яах аргагүй асуудал юм. Гэхдээ зарим компаниуд тендерт шалгаралгүй шууд худалдан авалт хийх тохиолдол ч бий.

Сүүлийн үед Дархан-Уул аймгийн “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-нд зургаан ширхэг тоглоом нийлүүлсэн “Ти эс жи” гэх компани хэл ам шүүмжлэлийн бай болоод байна.

Тодруулбал,  “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г гурван тэрбум төгрөгөөр тохижуулах тогтоолыг ИТХ-ын хуралдаанаар баталсан байна. Энэ дагуу 2019 онд 1.2 тэрбум төгрөгөөр уг паркад зургаан ширхэг тоглоом худалдаж авах шийдвэр гарчээ.

Гэтэл тоглоом авах тухай ИТХ-ын шийдвэр 11 сард гарсан байхад тендерт шалгарсан дээрх компани 2018 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр байгуулагдаад тоглоомыг худалдан авч нийлүүлсэн байна.

Тэдний авсан тоглоом нь зах зээл дээр хямд зарагддаг ч өндөр үнээр Дархан-Уул аймагт нийлүүлсэн мөн бүтээгдэхүүний чанар, суурилуулалт зэрэг нь 1.2 тэрбум төгрөгтөө ороогүй байгаа нь анхаарал татаж байна. Үүнийг хуулийн байгууллагад шалгуулна хэмээн эх сурвалжууд хэлсэн юм.

“Ти Эс Жи” компанийг Ц.Ганзориг, Ц.Ганбат гэсэн ах дүү хоёр үүсгэн байгуулжээ. Ашгийн төлөө ажилладаг энэ компани нь гурван хувьцаа эзэмшигчтэй юм байна. Магадгүй энэ компанийг аймгийн Засаг даргын хамаарал бүхий холбоотой компани байхыг ч үгүйсгэхгүй гэнэ.

Хамгийн ноцтой нь цэцэрлэгт хүрээлэн тохижуулах нэрээр газрын хууль бус наймаа явагдаж байгаа аж. Зургаан тоглоомыг суурилуулахын тулд 2.2 га газар хангалттай. Гэтэл 8.4 га газарт тоглоомыг суурилуулна гэж газрыг чөлөөлөөд байгаа аж. Тэгэхээр энэ том хэмжээтэй газрыг зориулалтын бусаар ашиглаж магадгүй хэмээн хардаж байна.

Тодруулбал, 8,4 га газар дээр Хүүхдийн тоглоомын талбай, соёл амралтын цогцолбор барьж байгуулна гээд 3 тэрбум төгрөг ИТХ-аар баталжээ. Үүнийхээ 1,2 тэрбумаар  нь 2018 онд зөвхөн зургаан ширхэг тоглоом худалдаж авна гэж тендер зарласан. Үлдсэн 1,8 тэрбумаар нь нийтийн жорлон, кофе шоп, номын сан гээд Дарханчуудад хэрэгтэй зүйл хийнэ гэж баталсан ч эд нарыг хийгээгүй дундуур нь газрыг нь чөлөөлөөд луйвардах гэж байна.

Уг нь 2018 онд аймгийн ИТХ хуралдаад Хүүхдийн паркийн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан юм байна.

Ингэснээр тус газарт янз бүрийн аж ажуйн нэгж үйл ажиллагаа явуулах, газраас нь тасдаж авах, бусдад зуучлах худалдах түрээслэх үйл ажиллагааг зогсоосон байна. Гэвч Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын дарга нь хамгийн тохижилт сайтай олон улсын А зэрэглэлийн зам дагуу байршилтай хэсгийг нь тасдаж аваад, хувийн компанид олгосон юм болов уу гэж харж хардаж байна.

“Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн”-г гурван тэрбум төгрөгөөр тохижуулах тогтоолыг ИТХ-ын хуралдаанаар баталсан байна. Энэ дагуу 2019 онд 1.2 тэрбум төгрөгөөр уг паркад зургаан ширхэг тоглоом худалдаж авах шийдвэр гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.