| | USD/MNT 0₮

МУГТ Д.Отгонжаргал МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглолоо.    

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал ДАШТ-ий аваргын төлөө барилдаанд  Японы алдарт бөх Юи Сүсакитай хүч үзэн ялагдаж дэлхийн аваргын хошой мөнгөн медалийн эзэн болов. Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь медалиа хүртлээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.