| | USD/MNT 0₮

Үерт автсан Ливийн иргэд хотын даргынхаа гэрийг шатаажээ

Ливи улсын Дерна хотод далан задарч, их хэмжээний үер буусан. Үүний улмаас амиа алдагсдын тоо 10 мянга гаруй болсон байна.

Хотын иргэд уг хэрэгт эрх баригчдыг буруутгаж, тэднийг хариуцлага хүлээхийг шаардаж эхэллээ. Тодруулбал Дерна хотод орших дөрвөн гүүр болон хоёр далан үерийн улмаас нурсан. Улмаар хотын томоохон хэсгүүд  усанд автсан бөгөөд 89 мянган оршин суугчтай тус хот руу нэвтрэх замууд хаагдсан байна.

Хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд үерийн үеэр ажиллаж байсан хотын даргын гэрийг нь шатаасан байна. Мөн хотын төсөв болон дахин төлөвлөлтийн асуудлыг шалгахыг шаардаж байгаа аж.

Тэмцэгчдийн төлөөлөл “Далан задарсан хэргийг яаралтай шалгах хэрэгтэй. Үүнээс болж бидний хайртай олон хүн амиа алдсан” хэмээн хэлэв. Үерийн улмаас сураггүй болсон хүний тоо одоо ч олон байгаа төдийгүй амиа алдагсад нэмэгдэж магадгүйг харуулж байна.

АНУ, Египет, Герман зэрэг улсуудаас Ливи рүү тусламж илгээж эхэлсэн. Харамсалтай нь Ливийн иргэдэд туслахаар очсон Грекийн сайн дурын багийн таван гишүүн зам тээврийн ослын улмаас амиа алдаад байгаа аж..

Тодруулбал Грекийн сайн дурынхан үерт автсан Дерна хотын иргэдэд туслахаар автобустай явж байгаад машинтай мөргөлдсөн. Улмаар тус багийн таван гишүүн, Ливийн гурван иргэн амиа алдсан байна.

 

 

 

 

 

 

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.