| | USD/MNT 0₮
Сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын салбарын асуудал мөнхийн сэдэв болох нь. Тодруулбал өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс, багш нарын боловсон хүчин, цалин хөлсний талаар САЙН ардчилсан иргэдийн нэгдсэн намын зүгээс мэдээлэл хийлээ. Уг хурлын үеэр тус намын дарга Жагар Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдэгдсэн юм. Шаардлагын гол шалтгаан нь хүүхдийн өдөрт идэх хоолны хэрэглээг нэмэгдүүлэх тухай тусгагдсан гэв.
Тус шаардлагад:
Мөн хурлын үеэр бас нэгэн ноцтой мэдэгдлийг хийв. Тодруулбал: Цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсийг 00-ын өрөөнд хадгалж байна гэлээ. Энэ талаар ярихдаа: Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийн идэх хоол хүнсийг хадгалдаг склад нойлын өрөө байна. Ямар ч Агааржуулалт байхгүй тийм бөгчим жижиг өрөөнд. Гэтэл Дарга нарын дамждаг өрөө, өөрсдийн амардаг өрөө нь 2-3 өрөө байр шиг том өрөө байдаг. Яагаад бидний ирээдүй болсон хүүхдүүд нэг ангид 25 хүүхэд хичээллэх байтал 50, 60-аар нь гянданд хорьж байгаа мэт бөөгнүүлдэг юм бэ? Үүнээс үүдэн хүүхдүүд агаарын дутагдалд орж өвчлөл өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Харин дарга нар өөрсдийн амрах болон идэж уух өрөөгөө бүрэн тоноглосон байдаг” гэлээ.