| | USD/MNT 0₮
Нийслэлд хоёр тэрбум төгрөгөөр авсан хогны машинууд хэдхэн сар болоод эвдэрсэн гэх мэдээлэл гарсан билээ.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангаас тодруулахад “Өнгөрсөн онд зарласан тендерээр 10-аад машин авсан. Манай дүүрэг дээр хоёр ирсэн ч эвдэрсэн. Стандарт шаардлага хангаагүй учраас тухайн машиныг оруулж ирсэн компанид гомдлоо гаргаад шинжлүүлж байгаа.
Ер нь тендер зарлаж байгаа хогны машинууд дээр стандартыг нь тавьж өгөхгүй бол нийлүүлж байгаа компаниуд ашиг хардаг. Хамгийн хямд үнэтэй машиныг олж авчраад хамгийн үнэтэйгээр зардаг.
Хэдхэн сар болоод эвдэрсэн машиныг эргүүлж өгөхөөр ярьж байгаа. Эхний нэг сар яваад л гэмтэл гарч байх жишээний. Цаашдаа бид сайн чанарын хогны машин нийлүүлэх шаардлага тавьж байна. Машин нийлүүлэх тендерт ямар компани шалгарч байгааг бол мэдэхгүй” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Нийслэлд хоёр тэрбум төгрөгөөр авсан хогны машинууд хэдхэн сар болоод эвдэрсэн гэх мэдээлэл гарсан билээ.