| | USD/MNT 0₮

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.НАСАНБАТЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН БАРИМТУУДЫГ ДЭЛГЭЛЭЭ

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Батболд, ИТХ-ын төлөөлөгч Ж.Батжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Засаг дарга С.Насанбатын хууль зөрчсөн баримтуудыг олон нийтэд дэлгэлээ.

Тодруулбал, аймгийн Засаг дарга С.Насанбат нь Дархан-Уул аймагт хууль бусаар алт олборлодог аж, ахуй нэгжүүдтэй холбоотой байж болзошгүй гэсэн мэдээллийг өгөв. ААН-үүдийн захиалгаар шийдвэр гаргуулдаг байх магадлалтай гэнэ.

Ганцхан жишээ хэлэхэд, “Дархан хайрханы хөндий”, “Дархан хайрханы өсгүүр”, “Бат хишиг арвижих”, “Өрнөх өсөх дэвжих” гэсэн нөхөрлөл нь зөвшөөрөлгүйгээр Шарын голын зэвсгийн агуулахын орчимд бичил, уурхайн үйл ажиллагаа явуулж байна.

Уг нөхөрлөлд зөвшөөрөл өгөхийн тулд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болон хурлын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Түүний дараа АМХЭГ болон Засаг даргад уламжилж олборлолт хийх зөвшөөрлийг өгдөг байна.

Хууль бусаар алт олборлолт бүтэн нэг жил явсан байхад үйл ажиллагааг нь дэмжсэн цаашлаад хяналт тавиагүйд Засаг дарга С.Насанбатыг буруутгаж ажлаасаа огцрох ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

Засаг дарга нь хууль бус бичил уурхайчдад хяналт тавьж ажиллах ёстой байтал албан үүрэгтэй хайнга хандаж, “Би алт ухаагүй” гэсэн байдлаар дээрх үйл ажиллагааг дэмжиж оролцсон байх магадлалтай гэж тэд үзэж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар хууль бус бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох ажил 2019 оны намраас эхэлсэн байхад уг захирамжийг зөрчсөн ажил Дархан-Уул аймагт хийгдсээр байгаагийн тод жишээ энэ юм. Уг хэргийг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандсан ч хэрэгсэхгүй болгосон байна.

Бас нэг баримт гэвэл тус аймагт хөрөнгө оруулалт, төслийн мөнгө хараа, хяналтгүй зарцуулагдаж байгааг Ж.Батжаргал мэдэгдлээ. Тухайлбал, 2016-2019 онд Дархан-Уул аймагт улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангаас олон тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжсэн байна.

Зөвхөн 2019 онд л гэхэд 45 орчим тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Уг мөнгөөр Дарханы МАН-ын болон Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудыг хийж байгаа аж. Гэхдээ төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой ноцтой олон асуудал гардаг. Худалдан авах тендер шалгаруулалт, ажлын үр дүн нь иргэдийн сэтгэл ханамжийг хангахгүй байна гэж тэд онцлов. 

Шарын голд хууль бусаар алтны олборлолт явуулсан газар нь 

ШУУД ҮЗЭХ:

Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга Б.Батболд, ИТХ-ын төлөөлөгч Ж.Батжаргал нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж Засаг дарга С.Насанбатын хууль зөрчсөн баримтуудыг олон нийтэд дэлгэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.