| | USD/MNT 0₮
Улсын онцгой комисс өнөөдөр хаалттай хуралдаж, зарим нэг шийдвэр гаргасныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.
Тэрбээр “Коронавирусийн тархалт Хятад Улсад хаврын баярын үеэр 5 сая орчим хүн шилжилт хөдөлгөөн хийснээр идэвхжсэн. Ингэснээр хятадын бүх мужид уг өвчний халдвар тархсан. Аймгийн Онцгой комиссын дарга нараас санал ирсэн.
Цагаан сарын битүүний өдрөөс шинийн 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон бусад газраас ирэх, гарах хөдөлгөөнийг зогсоож өгөөч гэсэн саналыг 13 аймгийн Онцгой комиссын дарга нараас ирсэн. Үүнийг хэлэлцлээ.
Ингээд Улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл түр зогсоолоо. Үүн нислэг хамаарахгүй” гэв.
Улсын онцгой комисс өнөөдөр хаалттай хуралдаж, зарим нэг шийдвэр гаргасныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.