| | USD/MNT 0₮

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГА Д.БАТ-ЭРДЭНИЙГ ОГЦРУУЛНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарыг огцруулах асуудал өчигдрөөс эхэлж хурцадмал байдалд шилжжээ. Тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь огцруулахаар нам нь ийнхүү “хөдөлжээ”. Тэднийг огцруулах асуудлыг дүүргийн хэсэг төлөөлөгч гаргаж тавьсан байна.

Харин ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ Засаг даргынхаа албан ажлыг өгүүлэхгүй хэмээн гүрийж, өнөөдөр тэд мэдээлэл хийжээ. Тэрбээр “Нэр бүхий 18 төлөөлөгч Засаг даргыг огцруулах саналыг өргөн барьжээ. Дүүргийн Засаг даргыг огцруул гэж. Харин тэргүүлэгч гэж 7 хүн бий. Тэд хуралдаад 3 сарын 16-нд дүүргийн ИТХ-ыг хуралдуулъя гэсэн тов гаргасан. Гэтэл үүнийг хүлээхгүйгээр энэ сарын 17-нд МАН-ын бүлгийн 17 гишүүн хуралдаж ИТХ-ын даргыг огцруулна гэж өнгөрсөн шөнө өрөөнд дайрч орж ирсэн. Нөхцөл байдал ийм л байдалтай байна” гэв.

Тэрбээр би энэ суудалд үхэн хатан зүтгэж, зууралдах шаардлага байхгүй. Гэхдээ бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой. Хууль бусаар улайран зүтгэж Засаг даргыг огцруулах ёсгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдах ёстой гэжээ.

Ер нь Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнийг ч огцруулах ёстой. Түүнтэй холбоотой олон хууль бус үйлдэл байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ бүхэнд нь хуулийн ямар нэг хариуцлага хүлээлгэж байгаагүй. Өнгөрсөн жил түүнийг хуулийн байгууллагад шалгуулахаар АТГ-т иргэд хандаж байсан. Түүнийг төрийн албанд ажиллах ёсзүйгүй хүн гэж үзсэн учраас шалгаж, хариуцлага тооцохоор болсон.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ гэдэг нөхөр их маапаантай хүн. Түүний хууль бус үйлдэл нь аль 2011 оноос эхэлсэн ч өнөөдрийг хүртэл түүнд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй иржээ.

Тиймээс дээрх гишүүд Д.Бат-Эрдэнийг одоо болтол Чингэлтэй дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа нь төрийн албаны үндсэн зарчим, төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлага болон тангарагт нийцэхгүй байна.

Түүнчлэн хуурамч нэр болон диплом ашигласан эрүүгийн гэмт хэргийн улмаас олж авсан давуу байдал болон үр дагавар нь одоог хүртэл үргэлжилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаатай холбох үндэслэлгүй тул уг асуудлыг холбогдох хууль журмын дагуу шалган шаардлагатай арга хэмжээг авч хариу мэдэгдэхийг хүсчээ.

Мөн Д.Бат-Эрдэнийн хувьд эцэг эхээс өгсөн жинхэнэ нэрээ сольж, хуурамч диплом өвөртлөн карьераа ахиулж ирсэн нь холбогдох байгууллагын шалгалтаар тогтоогдсон ч, хариуцлага хүлээлгүй өнөөдрийг хүрсэн нэгэн юм.

Түүнээс гадна 2012 онд ИТХ-ын дарга болсноосоо хойш төрийн мөнгийг үр дүнгүй зарцуулсан хэрэгт холбогдсон. Мөн тухайн үедээ албан өрөөгөө 70 гаруй сая төгрөгөөр тохижуулж, 59 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдан авсан нь гэдэг асуудал нийгэмд шуугиан тарьж байгаад намжсан байдаг. Нэг ёсондоо төр түмний мөнгөнд дэндүү гамгүй хандаж, хувь эрх ашигтаа нийцүүлэн зарцуулсан байх магадлал өндөр юм.  

Түүнийг 1990-2004 онд “Эрдэнэсуварга” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байх үед нягтлан бодогчоор ажилладаг байсан Д.Энхмандах нь 2008 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Очирбат, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн Автозамын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Д.Ганболд нарын авлигын сүлжээний булхайг дэлгэсэн мэдээллийг холбогдох газруудад өгч, олон нийт ч тодорхой хэмжээний мэдээлэлтэй байгаа. Тухайлбал, Д.Бат-Эрдэнэ албан тушаалаа ашиглан тендер будлиулж нийслэл, дүүргийн Засаг дарга нарт тус бүрт нь хувь өгдөг байсан гэх.

БСШУЯ, АТГ, ЦЕГ, МХЕГ хамтран боловсролын бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад шалгалт хийх үед Нийслэлийн авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ ХААИС, СЭЗДС-ийг төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон болох нь тогтоогдсон байдаг.

Улмаар Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулж, ажлаас нь чөлөөлж байсан түүхтэй. Тэгсэн ч түүний улс төрийн карьер шат ахисаар өдийг хүрч нэг суудал дээрээ найман жил тухалжээ.

Өнгөрсөн 2012 онд МАН-аас нэр дэвшиж, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдон ажиллаж байгаагаас үзэхэд хуурамч нэрээр, хулхи дипломоор гарч ирсэн энэ албан тушаалтанд яагаад хариуцлага тооцдоггүй юм бол.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарыг огцруулах асуудал өчигдрөөс эхэлж хурцадмал байдалд шилжжээ. Тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь огцруулахаар нам нь ийнхүү “хөдөлжээ”.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.