| | USD/MNT 0₮

Х.Болорчулуун: Үхрийг заавал ээмэгжүүлэх шаардлагатай тул ДӨРВӨН ТЭРБУМ төгрөг төсөвлөнө

 Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэгжүүлэх талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ. Тэрбээр "Бидний хэлж заншсанаар үхрийг ээмэгжүүлэх буюу паспорттой болгож, бүртгэлжүүлэх ажлыг гаднын улс орнууд ч хийдэг. Ингэж байж үхрийн махыг экспортлох шаардлагыг хангадаг.

Манай улсын хувьд энэ жилийн төсөвт үхрийг ээмэгжүүлэх мөнгө тусгаагүй. 2024 оны төсөвт үхрийг ээмэгжүүлэхэд дөрвөн тэрбум орчим төгрөгийг суулгаж байгаа.

Ирэх хавраас үхэр сүргийг бүртгэлжүүлэх ажлыг, шүлхийн вакцины хамт хийнэ. Ингэхдээ мал эмнэлгийн дэглэм бүхий эрүүл бүс бүхий аймгуудын үхэр сүргийг ээмэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна" хэмээн тайлбарлалаа.

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү 

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.