| | USD/MNT 0₮
Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн үед ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх гэртээ зодуулсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар өнөөдөр цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тодруулбал, энэ сарын 11-ны өдрийн 09 цаг 30 минутад Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод Хүн орж ирээд зодоон болоод байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус мэдээллийн дагуу цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэсээс шалгалт явуулахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан гэгч үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэв. Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.