| | USD/MNT 0₮

Т.АЮУРСАЙХАН VS ШҮҮХ

Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон Б.Ганхуягтай холбоотой шүүх хурлын мэдээлэл сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна.  Прокурорын байгууллагаас хоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, Монгол улсын хилээр гарах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж байсан. Улмаар шүүх хилийн хориг тавиад зогсохгүй нэр бүхий 11 хүнтэй уулзахыг хязгаарлах шийдвэр гаргасан байдаг. Мөн энэ асуудалтай холбоотойгоор ХНХ-ын сайд Т.Аюурсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Шүүх прокурорын байгууллага түүнийг гэм буруутайд тооцон шалгаж буй ч тэрбээр намайг олон сар гүтгэж байна гэж удаа дараа хэвлэлд мэдээллээд буй юм.

Т.АЮУРСАЙХАН VS ШҮҮХ

Эргэн сануулахад: Т.Аюурсайханыг нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард УЕП-н зүгээс гишүүний бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх санал оруулсаныг УИХ хүлээн авсан билээ. Түүнд: Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, гэмт бүлэг байгуулсан, хахууль өгсөн, авсан зэрэг хэрэгт яллагдагчаар татан шалгаж байсан бол уг 11 хүнийг шалгах мөрдөн байцаалтын явцад худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлсөн  зэрэг зүйл анги нэмэгдсэн байдаг.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы зүгээс би нүүрсний хэрэгт огт холбоогүй,  гэм буруугүй төдийгүй олон сар гүтгүүлж эрүүл шүүлтийн байдалтай байна гэж удаа дараа мэдээллээд байгаа. Тодруулбал  Энэ шүүх хуралдааны нүүрсний гэх хэрэгт надтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Би өнгөрсөн бүхий л хугацаанд эх орон, ард иргэдийнхээ эрх ашгийн талд ямагт хатуу зогсож, зоригтой үйл ажиллагаа явуулсан. Үүний улмаас их олон хүний эрх ашгийг хөндөж, олон дайсантай болсон байна. Өнгөрсөн олон сарын хугацаанд намайг нүүрсний хулгайч мэтээр гүтгэж, доромжилж, олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Энэ асуудлыг зохион байгуулалттайгаар өндөр авахуулж, шүүхээр оруулахаас аргагүй нөхцөл байдалд оруулж байна. Би зөвхөн нүүрс биш авлига, албан тушаалын ямар нэг асуудал байгаа эсэхийг шалгуулсан, юу ч байхгүй гэж мэдээллэж буй. Мөн шүүгдэгч Т.Аюурсайхан “Намайг шоронд хийвэл үлдсэн бүх насаа МАН-ын хулгайчдыг илчлэхэд зориулна хэмээн мэдэгдээд байгаа.

Ийнхүү огт гэм буруугүй Т.Аюурсайханыг Монгол улсын шүүх шүүхийн танхимд суудал бөглүүлэх гэж дуудсан мэтээр ярьж байна. Энэхүү хэргийн шийдэл шийдвэр нь асуултын тэмдэг хэвээр үлдэв. Учир нь Эрдэнэс Таван толгой-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг өчигдөр шүүх хурал дээр нийт шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвөлгөөнөөр шийдвэрлэхээр тодорхойгүй хугацаагаар завсарласан юм.

 

                                        

 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.