| | USD/MNT 0₮

ВИЗГҮЙ, ХУГАЦАА ХЭТЭРСЭН ИРГЭД ОЛНООР ИРЖ БАЙНА

Коронавирусын улмаас БНХАУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдээ Монгол Улс авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Тодруулбал, хилээр нэвтрэх журам болон зохицуулалтад тодорхой хязгаарлалт хийж ажиллаж байгаа учраас иргэдээ хурдан хугацаанд эргүүлж татах чиглэлээр ажиллаж байна.

БНХАУ-д байгаа эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэдийг сүүлийн нэг сар бүртгэж байх хооронд мэдээлэлгүй иргэд олон байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтээр бүртгэлд хамрагдсан ч төлбөрөө хариуцаад ирэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ.

Зарим нь визгүй, хугацаа нь хэтэрсэн хүмүүсийн төлбөрийг чөлөөлөөд, Замын-Үүдэд авчирч тусгаарлагдах ч 14 хоногийн хугацаанд идэх хоол ундны зардлаа ч гаргах чадваргүй хүмүүс байна гэдгийг албаныхан хэлэв.

БНХАУ-д байгаа эх орондоо ирэх хүсэлтэй монгол иргэдийг сүүлийн нэг сар бүртгэж байх хооронд мэдээлэлгүй иргэд олон байна. Тэд эх орондоо ирэх хүсэлтээр бүртгэлд хамрагдсан ч төлбөрөө хариуцаад ирэх боломжгүй гэсэн тайлбарыг өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.