| | USD/MNT 0₮

Г.БУЯНДОРЖИЙГ ДАВЖ ЗААЛДАХ БОЛОН ДЭЭД ШҮҮХЭЭС ЦАГААТГААГҮЙ

“Ноёд” группийн захирал Г.Буяндорж есөн жил хилс хэрэгт шалгуулж,  олон тэрбум төгрөгөөрөө хохирсон, хэргийг нь гурван  шатны шүүхээр эцэслэн шийдэж цагаатгасан гэх мэдээллийг хийсэн.

Мэдээлэл хийхдээ тэрбээр  хэрэгт хяналт тавьж байсан  прокурорууд хүссэн авлигыг нь өгөөгүйн төлөө олон жил залхаан цээрлүүлж, шүүхээр ял оноосон  талаараа ярьж, авлига нэхсэн прокурор оролцсон  цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг нотлох  65 хуудас баримтыг шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн. Харин түүний энэ гомдлыг УЕП-т шалгуулахаар шилжүүлсэн байгаа юм.

Тэрбээр гурван шатны шүүхээс намайг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээллийг хийсэн.

Тэгвэл түүнийг анхан шатны шүүхээс хэргийг нь цагаатгасан бол давж заалдах болон Дээд шатны шүүхээс хэргийг нь цагаатгаагаагүй юм байна.

“Ноёд” группийн захирал Г.Буяндорж есөн жил хилс хэрэгт шалгуулж, олон тэрбум төгрөгөөрөө хохирсон, хэргийг нь гурван шатны шүүхээр эцэслэн шийдэж цагаатгасан гэх мэдээллийг хийсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.