| | USD/MNT 0₮
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн Г.Ганхуягт Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Булган сумын нутгийн зөвлөл, "Торгон нутаг" клубээс "ЛАНД-300" автомашин бэлэглэлээ. Улсын харцага Г.Ганхуяг нь Улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж, наадамчин олныг баясгасан юм. Ховд аймгийн Булган сумын харьяат тэрбээр барилдааныхаа талаар “Би чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг. Монгол Улсын харцага цол хүртсэндээ маш их баяртай байна. Бөхийн бэлтгэлээ Сүүж уул амралтад ховдынхонтойгоо хангасан. Зургадугаар сарын 23-нд бэлтгэлдээ гарсан. Өнгөрсөн жил жин хассанаас пормоо нэлээд алдсан байсан бол энэ жил харьцангуй сайхан байлаа. Өөртөө итгэлтэй байсан.Дөрвийн даваанд Н.Бүрэнтөгс аваргатай анх таарахдаа зүүн хөлийг нь авахаар төлөвлөсөн. Мөн зургаагийн даваанд Улсын арслан Г.Орхонбаяртай таарсан. Явж барилдаад л дуусгана гэсэн бодолтой байсан. Золгож, хутгаад унагаасан” гэсэн юм.