| | USD/MNT 0₮

Жүжигчин А.Ганчимэг: Хэрвээ та өөрийгөө САЙН ЭЭЖ гэж бодож байгаа бол манай киног заавал үзээрэй

 

Халуун зүрх киногоороо олон үзэгчдийн хүлээлтийг тамгалсан  Аримун продакшн хоёр дахь шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа. Ээж гэдэг хамгийн сайхан үгийг хүнийхээр хөндийрүүлсэн  “Хүний ээж” киноны зохиолыг залуу жүжигчин А.Ганчимэг бичиж, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг найруулжээ. Гол дүрүүдэд тэднээс гадна жүжигчин найруулагч П.Дэлгэрбаяр, “Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх нар тоглосон юм. Уран бүтээлийнхээ нээлтэн дээр жүжигчин А.Ганчимэг хэлэхдээ: Кино маань эхлэхдээ Амьддаа бие биенээ хайрла гэж эхлэж байгаа. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр бид өнөөдөр энэ сайхан цэцгийг бас энэ бүхнийг харж чадаж байгаа дэндүү азтай хүмүүс.Тиймээс түүнийг харж чадахгүй байгаа хүмүүс яг бидэнтэй адил хэмжээгээр үргэлж  хайрлагдаасай, жаргалтай байгаасай гэж хүссэн учраас энэ зохиолоо бичсэн. Би өөрөө мэргэжлийн зохиолч биш учраас энэхүү зохиолоо бичихдээ их эмээж байсан ч  олон жил миний дотор нуугдаж бодогдож явсан сэдэв юм. Тиймээс гэмт хэргийн болон хараагүйчүүдийн төв дээр очиж маш их судалгаа хийсэн одоо ингээд киногоо нээж байгаадаа маш их баяртай байна. Хэрвээ та өөрийгөө сайн ээж гэж бодож байгаа бол манай киног заавал үзээрэй.  

МУГЖ Ганцэцэг: Бид анх удаа төрж байгаа алхам алхамаар суралцаж байгаа гэхдээ хэн нэгэндээ хүний ээж шиг байхгүй юмсан. Бусдын хүүхдэд ч гэсэн өөрийнх нь ээж шиг байх юмсан гэж хүсч энэ бүтээлээ хийлээ. Энэхүү киногоо найруулахад хүнд байсан зүйл гэвэл Нэгдүгээрт би эмэгтэй хүн, хоёрдугаарт манай гол дүр эрэгтэй төдийгүй сэтгэцийн жаахан өөрчлалттэй багаасаа хайр дүүрэн өсөөгүй хайр дутуу өссөн учраас тэр дүрийг бүтээхэд их хэцүү тэр дүрийн дотоод ертөнцийг мэдрэх хэцүү байлаа. Энэ хэцүү байсан зүйлийг маань манай жүжигчин Дэлгэрбаяр өөрийн ур чадвараараа мөн маш их гүн бодож бясалгаж чаддаг тэр дотоод сэтгэлийн хүчээрээ үнэхээр гайхалтай гаргасан. Энэ дүрийг Дэлгэрбаяр гаднаас нь илэрхийлээгүй яг дотоод мөн чанараас нь гүнээс нь гаргаж чадсанд би түүнд их баяртай байгаа.  Хүн болгон өрөөлд хэлэх нь битгий хэл өөрөөсөө ч нуусан нууц гэж байдаг  тэр нууц чинь илэрэх цагт та яах вэ Заяа ч гэсэн тийм нууцтай байсан нууц нь илэрсэн одоо яах вэ...

Жүжигчин найруулагч П.Дэлгэрбаяр: Уран бүтээлч хүний гол цэг бол кино нээлт байдаг өнөөдөр киногоо нээж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Үзэгчид маань ч бас сэтгэл дулаан сайхан хүлээж авлаа. Жолооч хүн жолоочийн дүрд тоглоход амархан байж мэдэх байх гэвч миний дүр бол надаас эрс өөр хэзээ ч миний толгойд орж ирэхгүй тэр мэдрэмжүүдийг шаардсан дүр байсан. Үүнийг эрэлхийлж ажиллахад найруулагч зураглаачид маань маш их түшиг болж ажиллалаа.

“Gangbay” хамтлагийн гишүүн Баянаа буюу С.Баянмөнх: Энэхүү уран бүтээл бол миний гурав дахь уран бүтээл. Анх зохиолоо уншихад их таалагдсан мөн энэхүү хоёр жүжигчины уран бүтээлд нь дүр бүтээхэд нэр төрийн хэрэг байлаа. Аримун продакшнтай хамтарч ажиллахад маш таатай, маш элгэмсэг дотно санагдсан түүнээс гадна эмэгтэй уран бүтээлчид учраас маш их мэдрэмжтэй байдаг юм билээ. Үзэгчиддээ хандаж хэлэхэд: Хүн болгон хүний ээж хүн болгон хүнээс төрсөн гэхдээ өөрөө яг ямар хүн байх вэ ямар ээж байх вэ гэдгээ энэ киног үзэж ухаараарай..Хүмүүсийн өмнө дэлгэц тавихгүйгээр толь тавих хэмжээний кино болсон гэж бодож байна.

 

 

 

 

 

 

 

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.