| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд Б.Энх-Амгалан танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч энэ жил цагаан сарын баярыг хийхгүй байх зарлиг гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр гадаад чиглэлийн авто машины чиглэлийг хязгаарлаад байна.
Цагаан сарын битүүн, шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Тийм учраас авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш болох Улсын онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ.
Хот доторх замын хөдөлгөөнийг баярын өдрүүдээр хязгаарлахгүй. Онцгой нөхцөл байдал үүссэн үед аймгийн Засаг дарга нар аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эрхтэй" гэв.
Цагаан сарын битүүн, шинийн 1-нээс 3-ны өдрүүдэд иргэдийн хөдөлгөөн нэмэгддэг. Тийм учраас авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш болох Улсын онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ.