| | USD/MNT 0₮
Иргэн та 1072 хувьцааны данс нээх брокерын 52 компанийн жагсалт, байршлыг /http://mse.mn/mn/brokers/87?fbclid=IwAR25sn3ojkxbOmeNTRJOaQBciPwlr1PtMps-t9DZFJ6JNOyqDL6kgdPR6II/ уг линкээр орж харна уу!
1072 хувьцааны дансыг зөвхөн брокер, дилерийн компани дээр нээнэ. Иргэн та Хөрөнгийн биржийн сайтаар ороод, брокерын компаниудыг харсны дараа өөрт ойр байрлах газарт очоод дансаа нээлгүүлэх боломжтой.
Коронавирусийн халдвар гарч, олон нийтийн үйл ажиллагаа зогсож, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 10 брокер, дилерийн компани нь онлайнаар хувьцааны данс нээж байна.
Эдгээр онлайнаар нээж байгаа компанийн аппликэйшныг татаж аваад дансаа нээлгэж болно.
Мөн “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн сайт руу орж хувьцаагаа шалгаж, аль компанид данс нээлгэсэн эсэхийг харж болно.
Хувьцаагаа шалгах бол http://1072.ett.mn/mn/check уг линкээр орж шалгаарай.
Харин 2016 онд “Сайн хувьцаа”-ны хөтөлбөрийн хүрээнд 322 хувьцаагаа 300 мянган төгрөгөөр Засгийн газарт арилжсан хүмүүс дунд, мөн сургалтын төлбөртөө суутгуулсан иргэд дунд хувьцааны дансаа нээлгэсэн, нээлгээгүй хүмүүс байгаа учраас иргэн та брокерын компанид хандаж хувьцааны данс нээлгэж байгаагүй бол хувьцааны дансгүй гэсэн үг. Тиймээс иргэд өөрт ойрхон брокерын компани дээр очиж 5000-7000 төгрөг төлж дансаа нээлгэх боломжтой. Данс нээлгэсэн үед иргэдийн ногдол ашиг данс руу нь орно.
Харин хувьцааг арилжих, шилжүүлэх ямар ч боломжгүй учраас иргэд хувьцаагаа арилжиж, шилжүүлэхгүй байх нь зөв учир нь уг үйлдэл залилангийн шинж чанартай зүйл болох нь тогтоогдож, 2016 оны үед хэдэн хүн цагдаагийн байгууллагаар шалгуулсан байдаг байна.
-1072 хувьцааг одоогийн долоон настнууд буюу 2013 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгоно. Харин 2013 оноос өмнө буюу долоон настнуудаас доош насныханд хувьцаа олгогдоогүй ч Засгийн газраас эдгээр хүүхдүүдэд ногдол ашиг олгох асуудлыг ярилцаж байгаа юм байна.