БСШУСЯ:СУРАГЧИД ГУРАВДУГААР УЛИРАЛД АМРАХГҮЙ, НӨХӨЖ ХИЧЭЭЛЛЭНЭ
Сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн амралтыг дахин 28 хоногоор сунгах шийдвэрийг өчигдөр гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг өгөв. Үүнд:
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг хойшлуулж, сунгахгүй. Өөрөөр хэлбэл цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс. VI-XII ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн амарна.
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3 дугаар улирлаар амрахгүй үргэлжлүүлэн хичээллэнэ. Мөн 4 болон 5 дугаар сарын бүх бямба гарагуудад хичээллэх зохицуулалт хийнэ.
- Анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж шалгалтыг хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд багтаан зохион байгуулна
- Үлдсэн 2 долоо хоногийн хичээл. Сургалтын агуулгыг Теле хичээл -ээр зохион байгуулах зохицуулалт хийнэ. Мөн Теле хичээлээр заасан шинэ агуулгыг бататгах 1 долоо хоногийн хичээлийг бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 500 гаруй цагийн 6700 минутын Теле хичээлийг бэлтгэн, телевизүүд 4 долоо хоногийн турш нэвтрүүлж байна
- Сургуулийн өмнөх боловсролд Теле хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдана.
- Төрийн өмчийн их, дээд сургуулиуд Боловсролын удирдлага мэдээллийн систем /БУМС/-ээр оюутнуудын цахим хичээлийн сонголт, хичээлийн явц, оролцоог хянаж байна. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг сунгах тохиолдолд хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг сунгахгүй.
- Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж их дээд сургуулийн элсэлтийг VI сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 3 дугаар улирлаар амрахгүй үргэлжлүүлэн хичээллэнэ. Мөн 4 болон 5 дугаар сарын бүх бямба гарагуудад хичээллэх зохицуулалт хийнэ.