| | USD/MNT 0₮

Өчигдөр угаарын хийнд 54 иргэн хорджээ

 

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл өглөө.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрөгч хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 20 өрхийн 54 иргэн хандсан. Үүнээс 22 хүүхэд, насанд хүрсэн 32 хүн хандаж, дөрвөн хүн хэвтэн эмчлүүлснээс нэг хүүхэд, насанд хүрсэн гурван хүн хэвтэж эмчлүүлсэн.
 
2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн байдлаар эмнэлэгт насанд хүрсэн зургаан хүн, гурван хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
 
Шахмал түлшний сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэгдээгүй айлуудын судалгааг Нийслэлийн онцгой комисст танилцуулсан. Төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхийн 95.4 хувьд хүрч ажилласан. Улаанбаатар хотод түүхий нүүрсийг нууцаар оруулж ирж байгаа мэдээлэл ирсэн.
 
Энэ мэдээлэлтэй холбоотой шуурхай штабын бүрэлдэхүүн хуралдсан. Хурлаас нийслэлийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр болсон. Одоо төвийн зургаан дүүргийн долоон постонд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явагдаж байна. Эдгээр постуудад нэмэлтээр түүхий нүүрс нийслэл рүү тээвэрлэн оруулж ирэх мэдээлэл байгаа учраас үүнийг таслан зогсоох үүднээс посдуудад гурав, гурван алба хаагчийг ажиллуулна" гэлээ. 
 
Ийнхүү хордож байгаа иргэдийн тоо хоногоос хоногт нэмэгдээд байна. Өвөө эмээгийндээ хоносон хоёр хүүхэд ч угаартаж ЭХЭМҮТ-д хүргэгдсэн байна. Гэтэл үүнийг нь төрийн албаныхан худлаа мэдээлж байгааг иргэд шүүмжлэв. 
 

 

Өнгөрөгч хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 20 өрхийн 54 иргэн хандсан. Үүнээс 22 хүүхэд, насанд хүрсэн 32 хүн хандаж, дөрвөн хүн хэвтэн эмчлүүлснээс нэг хүүхэд, насанд хүрсэн гурван хүн хэвтэж эмчлүүлсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.