| | USD/MNT 0₮

11 настай төрсөн охиноо хүчиндсэн хэрэг гарчээ

УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай зэрэг хуулиудыг батлан гаргасан.

Гэвч манай улсад сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг, бага насны хүүхэд элдэв гэмт хэргийн хохирогч, золиос болох, амь насыг хөнөөх, гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осолд өртөх зэргээр хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байна. 2018 оны байдлаар нийт 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойт эцэг, хамаатан садан, эцэг эхийн найзуудад хүчирхийлүүлсэн байна. Үүнээс үзвэл хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх нь их байгаа юм.

НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгаа гаргажээ. Үүний 12 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад дөнгөж гуравны нэг нь л хуулийн байгууллагаар шалгагддаг байна. 

Тэгвэл хүүхдийг хүчирхийлсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тодруулбал, СХД-ийн VI хорооны нутаг дэвсгэрт 11 настай Б охиныг төрсөн эцэг нь болох 46 настай С хүчиндсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Энэхүү хэргийг яг одоо тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.

Ер нь бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын хууль ёсны эрх ашиг бүрэн хамгаалагдаж байгаа юу гэдэгт анхаарлаа хандуулах болжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 77.9 хувь нь бага насны хохирогчийн төрсөн болон үрчилж авсан эх, 7.5 хувь нь төрсөн болон үрчилж авсан эцэг тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэгч нь гэр бүлийн амьжиргааг залгуулдаг эсхүл хууль ёсны төлөөлөгч хамаатан садны нөлөөлөл, гэр бүлийн далд хүчирхийллийн дарамт, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цагдан хориогүй тохиолдолд түүний нөлөөнд орсон, хараат байдалд байгаа тохиолдолд хохирогчийн эрх ашгийг бүрэн төлөөлж чадах эсэх нь эргэлзээтэй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

2018 оны байдлаар нийт 34 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсноос дийлэнх нь төрсөн эцэг, хойт эцэг, хамаатан садан, эцэг эхийн найзуудад хүчирхийлүүлсэн байна. Үүнээс үзвэл хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх нь их байгаа юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн нийт хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэсэн судалгаа гаргажээ. Үүний 12 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байхад дөнгөж гуравны нэг нь л хуулийн байгууллагаар шалгагддаг байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.