| | USD/MNT 0₮

Н.ЭНХБОЛД:КОРОНАВИРУС ЗӨӨВӨРЛӨГДӨН ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА ГЭСЭН СУДАЛГАА ГАРСАН

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Манай улсаас Хятадад аялж, зорчиж байгаад ирсэн 179 иргэнийг тусгаарлаж ажиглалт хийсэн. Виурсын халдвар одоогоор илрээгүй байна.

Улсын онцгой комиссын ажлын хэсэг оролцсон судалгаагаар коронавирус тархах эрсдэлийн үнэлгээ өндөр гэж гарсан. Дахин үнэлгээ хийхэд зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл мөн өндөр гарсан. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс халдвараас сэргийлж 28 хоногт ажиглах тохиолдол гарч байна гэж үзсэн учраас Засгийн газраас хагас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан горимоо гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, тогтоол гаргалаа” гэлээ.

Тодруулбал, сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийг амралтыг гуравдугаар сарын 30 хүртэл сунгасан байна. Харин УОК болон Засгийн газрын хуралдаанаар хот хоорондын хөдөлгөөнийг хаах, хорих тухай асуудал яригдаагүй байна.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.