| | USD/MNT 0₮
МХЕГ-аас коронавирусын халдвартай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас уг халдвартай сэргийлэх урьдчилан сэргийлэх, улсын хэмжээнд мөрдөж ажиллах албан даалгаврыг гаргаж орон нутаг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Мөн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангуулах, 26 нэгжид шуурхай хариуцлагатай жижүүр ажиллаж, мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Хэрвээ халдварт өвчин бүртгэгдсэн тохиолдолд шаардлагатай ажиллах ёстой мэргэжлийн хяналтын байцаагч нарын нэрийг тодруулж, бэлэн байдалд байлгаж байна. Мөн хүн хүч хүрэлцээгүй байгаа газарт улсын байцаагчийг дайчлан ажиллахаар болжээ.
МХЕГ-аас коронавирусын халдвартай холбогдуулан ямар арга хэмжээ авч байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.