| | USD/MNT 0₮

Ш.Оргилыг хууль бус алт олборлолтын хэргээр баривчилжээ

 
 
Өнгөрсөн шөнө Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас нийслэлд хотод ажлаар явж байх үед нь баривчилжээ. 
 
Учир нь түүнийг бусдаас авлига хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан бөгөөд АТГ-ын мөрдөн байцаагч нар түүнийг Сэлэнгэ аймаг руу өчигдөр шөнө авч явсан байна.
 
Одоогоор түүнийг гэр болон албан өрөөнд нь прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж дуусаад Цагдан хорих 461 дүгээр ангид хорих эсэхийг нь шийдэх юм байна.
 
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Засаг дарга Ш.Оргилыг хууль бус алт олборлолтын хэрэгт буруутган шалгаж байж магадгүй гэсэн мэдээлэл байна.
 
 
О.Гал  

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас нийслэлд хотод ажлаар явж байх үед нь баривчилжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.