| | USD/MNT 0₮
Дэлхийн 25 оронд тархаад байгаа шинэ коронавирусийн халдвар буурахгүй байгаатай холбогдуулан улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-н хүртэл зогсоогоод байсан. Тэгвэл яг одоо Засгийн газар ээлжит хурлаа хийж, энэхүү хугацааг дахин 28 хоногоор сунгажээ. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 30-ны даваа гарагт эхлэхээр боллоо.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд 10.30 цагаас хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэвлэлийхэнд танилцуулах юм байна.
ШУУРХАЙ: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх хугацааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл СУНГАЛАА