| | USD/MNT 0₮
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шүлс, цэрээ хаяж бие зассан бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцож байна.
Халдварт өвчний эрсдэл өндөр байгаа энэ үед олон нийтийн газар нус шүлсээ хаях нь элдэв халдварт өвчин тараах аюултай. Тэгвэл өнөөдрийн байдлаар ийм зөрчил гаргасан 1800 гаруй иргэнд хариуцлага тооцож, торгууль ногдуулжээ.
Хэрвээ ил задгай нус цэрээ хаяж байгаа иргэний зураг мэдээллийг иргэн хүн гар утсаараа баримтжуулан авч цагдаагийн газар болон мэргэжлийн хяналтын байгууллагын пэйж хаяг руу мэдээлэл явуулах боломжтой ажээ.
Гудамж талбайд нус цэрээ хаясан 1800 гаруй иргэнд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ