| | USD/MNT 0₮
УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэх болон Салхитын мөнгөний ордоос бонд босгох асуудлаар холбогдох албаныхантай уулзаж, хэвлэлийхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэтгэврийн зээлийг тэглэхэд зориулсан "Эрдэнэс Монгол"-ын бонд зах зээлд гарахад бэлэн болсон талаар мэдэгдсэн юм. Уг асудулаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулахад ""Эрдэнэс Монгол"-ын бонд бэлэн болсон. Энэ долоо хоногт багтаан арилжааны банкуудтай гэрээг байгуулж, бондоо арилжаалах асуудал яригдана.
Бондны дараагаас тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаасыг дөрөвдүгээр сараас олгоно. Гэхдээ мөнгөжүүлэх ажил ирэх оны тавдугаар сараас эхэлнэ" гэв.
С.ЧИНЗОРИГ: НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ВАУЧЕР БҮХИЙ ҮНЭТ ЦААСЫГ ДӨРӨВДҮГЭЭР САРААС ОЛГОНО