| | USD/MNT 0₮

П.ГАНХҮҮ:НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЦААС БЭЛЭН БОЛСОН

УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний орд болон тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар Төв банкны удирдлага болон арилжааны банкны төлөөллүүдтэй уулзлаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хуулийн хүрээнд тэтгэврийн зээлийг тэглэхээр болоод байна. “Эрдэнэс Монгол” таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй бонд гаргана, энэ асуудал шийдэлд хүрч байна. Ашиг алдагдлын зөрүү гарвал яаж явах вэ. Монгол банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтэд яаж нийцүүлэх вэ гэдгийг бид их удаан ярилцлаа. Шийдлээ олчихсон. Бонд гарснаар банкны баланс дээр тэтгэврийн зээлийг тэглэнэ. ҮАБЗ-ийн шийдвэр гарсны дараа Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Бондоор сольсны дараа ЗУРГАА хүртэл сарын хугацаатай зээлийг олгох боломжтой.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн “Манайхаар тэтгэврээ авч байгаа 160-170 мянган тэтгэвэр авагчийн зээлийг бүрэн болгож дууссан. Хуулийн дагуу тэтгэврийн зээлийг тэглэх ажлын хэсэг гарсан байгаа гэж ойлгож байгаа” гэв.

ХААН банк "тэтгэврийн зээл тэглэхтэй холбогдуулаад нэгдүгээр сард олгосон суутган авсан тэтгэврийн зээлийг нэгдүгээр сард багтааж дансанд нь шилжүүлсэн. Бондын батлан даалтын гэрээ, нөхцөл манай банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өнөөдрийн байдлаар манай банк 540 орчим салбар нэгжээрээ дамжуулан 2.4 сая хадгаламж эзэмшгчийнхээ эрх ашгийг хамгаалах нь банкны удирдлагын үүрэг. Бонд гаргаснаар манай банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг нь чухал. Бид ирэх сарын тэтгэврийг бүрэн олгоно. УИХ-аас гаргасан хуулийн дагуу цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэх үйл ажиллагаагаа явуулна. Гэхдээ Засгийн газартай хийх дараа дараагийн хэлцлүүд амжилттай болно гэж найдаж энэ хуралд оролцож байна" гэлээ. 

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү “Эрдэнэс Монгол” компани 100 хувь төрийн өмчийнх. Манай компанийн хувьд маш бодитой ажлыг хийсэн.

Асгатын мөнгөний орд, Салхитын мөнгөний орд, Багануурын нүүрсний лицензүүд гээд манай компани дээр ирсэн. Тэтвэрийн зээлийг тэглэх асуудалд бид богино хугацаанд энэ бүрдүүлгийг хангаж Хөгжлийн банкнаас баталгаа гаргаж “Эрдэнэс” бонд буюу үнэт цаас гаргасан. Одоо арилжааны банкуудтай хийх 695 тэрбум төгрөгийн гэрээ хийснээр зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээл тэглэгдэнэ.

“Эрдэнэс” бонд буюу үнэт цаас маань гарсан. Тэтгэврийн огт зээл аваагүй ахмадуудад биет хэлбэрээ олгох үнэт цаас гаргах ажил урагштай явж байгаа. Гэвчэнэ халдварт өвчнөөс болж Мөн зээлийн үлдэгдэлтэй хүмүүсийн асуудал ч давхар яригдаж яваа. Ойрын хугацаанд бонд арилжах гэрээг банкуудтай байгуулж, дээрх ажлуудыг хэрэгжүүлнэ” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Салхитын мөнгөний орд болон тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар Төв банкны удирдлага болон арилжааны банкны төлөөллүүдтэй уулзлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.