| | USD/MNT 0₮

“УРТ ЦАГААН” ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ДОТОР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ

Хотын өнгө үзэмжийг илт дараад байгаа “Урт цагаан” үйлчилгээний төв дотор түрээслэж үйл ажиллагаа явуулдаг “Шим” хүнсний дэлгүүрт уржигдар орой хүн амины хэрэг гарсан байна.

Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Үнэн” гэсэн бөгөөд хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ.

Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар “Шим” дэлгүүрийг түрээслэгчийн дүү “Тэди” худалдааны төвд ажилладаг найзтайгаа архи ууж, улмаар хоорондоо маргалдаж нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл байна.

Дашрамд дуулгахад, тус төвийн түрээслэгчид байраа буулгаж нураалгахгүй гэсэн байр суурийг илэрхийлж өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Хотын өнгө үзэмжийг илт дараад байгаа “Урт цагаан” үйлчилгээний төв дотор түрээслэж үйл ажиллагаа явуулдаг “Шим” хүнсний дэлгүүрт уржигдар орой хүн амины хэрэг гарсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.