| | USD/MNT 0₮

ХӨСҮТ-Д ГУРАВ, ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ХОЁР ХҮН ТУСГААРЛАГДСАН БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдаад байгаа бол Говьсүмбэр аймагт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагджээ. Уг хоёр хүн Тайланд болон Солонгос улсад зорчсон, улмаар халуурах шинж тэмдэгтэйгээр аймгийн эмнэлэгт хандсанаар эмчийн хяналтад орсон байна.

Харин Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдээгүй ч одоогоор 140 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн болохыг ХӨСҮТ-өөс мэдээлэв.

Коронавирусийн халдвар 30-аас 79 насныханд буюу нийт тохиолдлын 86.6 хувийг эзэлж байна.

Тиймээс тус насны хүмүүсийн тухайд биеийн эсэргүүцлийг сайжруулах, амны хаалтыг тогтмол зүүхийг сануулав. Мөн хөл хорионы үед аль болон олон нийтийн газар, худалдааны төвүүдээр үйлчлүүлэхгүй байхыг зөвлөлөө.

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн сэжигтэй тохиолдлоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдаад байгаа бол Говьсүмбэр аймагт сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдэж, тусгаарлагджээ. Уг хоёр хүн Тайланд болон Солонгос улсад зорчсон, улмаар халуурах шинж тэмдэгтэйгээр аймгийн эмнэлэгт хандсанаар эмчийн хяналтад орсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.