| | USD/MNT 0₮

ХЯТАДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН ИРГЭДЭЭС 16 НЬ ЯЛАА ЭДЭЛЖ ДУУСГААД ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

Шинэ төрлийн коронавирусын улмаас БНХАУ-д туслах хандивын аяны талаар өнөөдөр Гадаад хэргийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн яамнаас хамтарсан мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна.

Энэ хүнд хэцүү цаг үед Монголчуудын сайхан сэтгэлийн үүднээс хөрш улс болох Хятадуудад тусламжийн гараа сунгах нь зүйтэй гэж үзсэн байна.

Харин Засгийн газраас урд хөршид ажиллаж амьдарч, сурч байгаа бүх иргэдээ татах ажлыг зохион байгуулж байгаа.

Энэ талаар ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэг “Өнгөрсөн баасан гаригт хил хааснаас хойш 106 монгол иргэн эх орондоо ирсэн. Эдгээр хүмүүс дунд тус улсад ял эдэлж байгаад суллагдсан 16 хүн хамт ирсэн.

Өнөөдрийн байдлаар Шанхайд 180, Бээжинд 56, Эрээнд 100, Хөх хотод байгаа цөөн тооны хүмүүс нийлээд нийт 336 хүн эх орондоо орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн. Ойрын хугацаанд эх орондоо татаж авчирна” гэв.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг томилсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.