| | USD/MNT 0₮

ЦУВРАЛ-6:ХОЁР МАНДАТТАЙ ДОРНОД АЙМАГТ ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ

Монгол орны зүүн хязгаар нутаг болох Дорнод аймагт 2020 оны сонгуулиар хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь анхаарал татаж байна. Тус аймаг нь энэ жил хоёр мандаттай байх аж.

Энэ жил мандатын хуваарилалтыг хийхдээ нийслэлд 24 орон нутагт 52 мандат байхаар болсон бөгөөд нийслэлээс дөрвөн мандатыг хасаж, орон нутагт нэмсэн юм. Тойрог, мандатын хуваарилалтыг хийхдээ хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, байршил, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзан үзсэн байна.

Тэгвэл энэ жил Дорнод аймагт МАН-аас гурван хүн нэр дэвших сурагтай байна. Тодруулбал, ХХЕГ-ын дарга асан, хошууч генерал Ц.Сэргэлэн нэр дэвшихээр өнгөрсөн өвөл албан үүрэгт ажлаа ажлаа өгсөн билээ.

Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ч.Улаан нарын хэн нь намынхаа даргаас илгээлт авах нь тодорхойгүй байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд нэр дэвших эрхгүй болсон юм. Учир нь эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан түүний бүрэн эрхийг түр түдгэлзүүлсэн байгаа юм. Тиймээс тэрбээр нэр дэвших боломжгүй гэсэн үг.

Харин Ардчилсан намаас П.Алтангэрэл АПУ-ийн П.Батчимэг нар өрсөлдөхөөр нэр яригдаж буй.

Тэгвэл нэр дэвшигч нарын хэн нь хэн бэ.

МАН-аас нэр дэвших хошууч генерал Ц.Сэргэлэн  1984-1985 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийн бэлтгэл курс (хилийн 0131 дүгээр ангид хилчин),

1985-1989 онд НАХЯ-ны Цэргийн дээд сургуульд сонсогч,

1989-1992 онд Хилийн 0132 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,  

1992-1994 онд Хилийн 0108 дугаар ангид заставын дарга, хилийн алба уулзалтын ахлах офицер, боловсон хүчнийг хавсарч,

1995-1997 онд БХЯ-ны Команд штабын институтэд сонсогч,

1997-2001 онд Хилийн 0184 дүгээр ангийн захирагч (Сүхбаатарын хилийн төлөөлөгчийн орлогч)

2001-2006 онд Хилийн 0132 дугаар ангийн захирагч (Дорнодын хилийн төлөөлөгч)

2006-2008 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга,

2008-2009 онд Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,

2013 Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч

2013-2014 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргын зөвлөх, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар тус тус ажиллаж байгаад ийнхүү ажлаа хүлээлгэн өгч төрсөн нутаг Дорнод аймагтаа нэр дэвшихээр болов.

Бие дааж их хуралд гарч, дараа нь МАН-д элсч дахин сонгогдсон Х.Болрчулуун

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нь Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн. 1972-1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1982-1987 онд Хөдөө Аж Ахуйн дээд сургуульд суралцан төгссөн. Агрономич мэргэжилтэй.

Тэрбээр 1990-1992 онд Булган суманд агрономич, 1992-1997 онд “Хишиг Агро” компанийн захирал, 1997-2012 онд “Дорнод гурил” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байжээ.

Мөн 2000-2012 онуудад Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бие даан нэр дэвшин сонгогдож байв.

2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар мөн бие даан нэр дэвшиж Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм.

Улмаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын хамт Бие даасан нам, Нэгдмэл Монгол намыг байгуулахаар ажилласан ч бүтэлгүйтсэн тул УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон билээ.

УИХ-д сонгогдсон тоогоороо гуравт ордог Ч.Улаан сайд

ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хувьд МАН-аас УИХ-д долоон удаа сонгогдож, 20 жил гишүүнээр ажиллажээ.

Инженер, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр энэ жил Дорнод аймгаас нэр дэвших боломжтой. Гэхдээ нэр дэвшихгүй ч байж мэднэ. Сүүлийн үед хөдөө аж ахуйн салбарыг толгойлж яваа сайдын хувьд нэлээд шүүмжлэлд өртөж буй.

Ч.Улаан Шадар сайдаас Сангийн сайд одоо Хөдөө аж ахуйн сайд хийж байгаа туршлагатай улстөрч.  Ажлын туршлага байдлыг нь харвал

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга

1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч

1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал

2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга

2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

2018 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.

АН-аас нэр дэвших УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэл

 Ардчилсан намаас нэр дэвших сурагтай байгаа П.Алтангэрэлийн хувьд өнгөрсөн 2017 онд аймгийнхаа АН-ын даргаар сонгогдож байсан нэгэн.

Түүний хувьд өнгөрсөн 2008 онд Дорнод аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдож байсан. Ийн 2012 онд дахин өрсөлдсөн ч ялалт байгуулаагүй юм. Тэгвэл энэ жил даагаа нэхэж дахин өрсөлдөхөөр болжээ.

П.Алтангэрэл нь Дорнод аймгийн Боловсролын газраас ажлын гараагаа эхэлж, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч ажиллаж байсан нэгэн. Мөн ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Аймгийн АН-ын хорооны даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй.

АПУ-гийн гэх тодотголтой П.Батчимэг нэр дэвшинэ

 Өнгөрсөн 2016 онд Орхон аймагт АН-аас нэр дэвших байсан ч нэрээ татсан АПУ-гийн П.Батчимэг энэ жил Дорнод аймгийг онилжээ.

Өнгөрсөн 2018 онд Дорнод аймагт Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний сул орон тоонд нөхөн сонгууль явуулахад эмэгтэйчүүдийн квот дээр П.Батчимэг нэр дэвшиж 60 хувийн саналаар ялалт байгуулж байсан удаатай. Мөн 2016 онд тус аймгийн АН-ын даргаар ч сонгогдож байсан түүний хувьд ийнхүү Дорнод аймаг илүү ойрхон ээлтэй байх болов уу. 

 

Хоёр мандаттай Дорнод аймагт хэн хэн нэр дэвших вэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.