| | USD/MNT 0₮

Г.ЗАНДАНШАТАР:УДАХГҮЙ САЙХАН ЦАГ ИРЖ, ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ БУУРАХАД ТА БҮХЭНТЭЙГЭЭ УЧРАН ЗОЛГОНО

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Билэгт хоёр Баянхонгор аймгийн малчидтай онлайнаар холбогдож, өвөлжилт болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа. Ингээд сум сумын төлөөлөл болсон малчид сэтгэгдлээ хуваалцлаа.

Загд сумын малчдын төлөөлөл “Сайхан өвөлжлөө. Өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангагдсан байсан. Томуу болон томуу төст өвчин их болохоор эмнэлгийн ачаалал их байна. Цагаан сараа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэнэ” гэв.

Өлзийт сумын төлөөлөл “Өвөлжилт аядуу сайхан өнтэй байна. Өчигдрөөс эхэлж эмнэлгийн ачаалал багасч байна. Улсын аварга саальчин Оюунчимэг хүрэлцэн ирсэн байна”.

Баацагаан сумын төлөөлөл “Төрөлх нутаг Баацагаан сумын өвөлжилт өнтэй сайхан. Өөр сум руу отор хийсэнгүй. Манай сум энэ жил Улсын аварга малчинтай болсонд баяртай байна” гэлээ.

Хүрээмарал сумын төлөөлөл “Монгол Улсын аварга малчны болзол хангасан малчиддаа амжилт хүсье. Одоо урин дулаан сайхан хавартай золгож байна. Хавар хатуу болохгүй байх. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ачаалал буурсан мэдээлэл байна. Бидний ажлыг дэмжиж өгсөн нутгийн гишүүд болон УИХ-ын дарга танд, нутгийн удирдлагууддаа баярлалаа” гэв.

Галуут сумын төлөөлөл “Дулаахан сайхан өвөл боллоо. Манай сум адуугаараа аймагтаа нэгдүгээр байранд жагслаа. Хөдөлмөрч малчин ард түмнээс энэ жил бас улсын аварга малчин төрж байгаад баяртай байна” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын аварга малчнаар шалгарч манлайлсан Бууцагаан сумын малчин Магвансүрэн, Баян-Өндөр сумын малчин Батцоож, Баацагаан сумаас тодорсон аварга малчин нартаа талархал илэрхийлье.

Ингэж онлайнаар холбогдож байгаа нь ахмадуудаа эрсдлээс хамгаалж, хүндэлж байгаа хэлбэр гэж ойлгоорой. Нэгэн зэрэг 9 сумынхаа 11 малчинтай нүүр тулан уулзаж байгаад баяртай байна.

Дэлхий нийтийг хамарсан энэ аюултай өвчнөөс хүн бүр дор бүрнээ сэрэмжлэх ёстой. Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой энэ жил онлайнаар золгож, цагаан сараар хийнэ.

Хүн бүр хичээж, хариуцлагатай байх хэрэгтэй. Олныг хамарсан өргөн дэлгэр золгуулт хийж болохгүй, гэр бүлийнхээ хүрээнд цомхон баяраа тэмдэглээрэй.

Удахгүй цаг сайхан болно. Хорио цээрийн дэглэм буурахад та бүхэнтэйгээ нүүр тулан уулзах болно. Харин энэхүү цахим уулзалт хурлыг зохион байгуулж өгсөн аймгийн Засаг даргадаа баярлалаа” гэв.

УИХ-ын гишүүн М.Билэгт “Технологийн дэвшлийг ашиглаж та бүхэнтэйгээ ийнхүү онлайнаар уулзахад таатай байна. Бид бүхэн өвлийг өнтэй сайхан давж урин хавартай золгож байна. 2019 он амжилт дүүрэн он байлаа. Мал нь 9,3 хувиар өсчээ. Хамгийн олон ямаагаар улсдаа тэргүүлжээ. Энэ нь малчдын нөр их хөдөлмөр юм. Та бүхэн минь өвлийг өнтэй давсан баяраа тавтай сайхан тэмдэглээрэй та бүхэндээ амжилт эрүүл энхийг хүсье” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Билэгт хоёр Баянхонгор аймгийн малчидтай онлайнаар холбогдож, өвөлжилт болоод цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.